Ул зам нь даац өндөртэй юмуу өндөр хэрэглээ, шаардлагтай шургуулгад хийдэг. Хажуу шанаанд биш доор байрлах учраас тоос шороонд өртөхгүй, салгаж авч буцааж хийхэд амархан. Урагш хойшоо болон наашаа цаашаа тохиргоог дагалдах түгжээгээр нь хийж болно. Манай ул зам 16мм-18мм зузаан модон хавтанд шууд ашиглах боломжтой.
Бүх ул замнууд бүгд синхрон буюу 3 сунаж нээгдэхдээ жигд нээгддэг. 1,8 мм зузаан ган төмөрийг никельдэж, зэвнээс хамгаалсан түрхлэгтэй гаргадаг. 35 кг хүртэл даацыг төвөггүй даана. 50,000 удаагийн цикл тесттэй байдаг.
Бариултай шургуулгад голдуу сордог ул зам хэрэглэнэ. Бариулгүй хийх тохиолдолд түлхдэг ул зам сонгоно. Энэ хоёр төрлийн ул замны үнэ ижил:
250мм урттай 20000 төгрөг
300мм урттай 22000 төгрөг
350мм урттай 24000 төгрөг
400мм урттай 26000 төгрөг
450мм урттай 27000 төгрөг
500мм урттай 28000 төгрөг
550мм урттай 29000 төгрөг